Thursday, September 26, 2013

Wellbeing of WOMEN Centre Бидний зорилго: Охид болон нөхөн үржихүйн бүх насны эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, арьс гоо сайхны мэдээлэл, сургалт, зөвлөгөө, үйлчилгээг өндөр чадавхи, туршлагатай эмч мэргэжилтнүүд, сэтгэл зүйчдийн тусламжтайгаар цогц, чанартай, үйлчлүүлэгчийг дээдэлсэн зарчмын дагуу үзүүлэхэд оршино. Зөвлөгөө дараах сэдвүүдээр: эрүүл жирэмслэлт, бэлгийн эрүүл мэнд, цэвэршилтийн үеийн эрүүл мэнд, охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд гэх мэт. Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт явагдаж байна: Таны заавал мэдэх дараах сэдвүүд заагдана: • Жирэмсэн эмэгтэйчүүдийн заавал хийх ёстой дасгал, хөдөлгөөнүүд (эрт зулбах, төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх) • Ургийн хүчилтөрөгчийн хангамж, цусны эргэлтийг сайжруулах иогийн дасгалууд • Хүүхдийн тархины даралт эмгэг үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? • Жирэмсэн эхийн зөв зохистой хооллолт • Жирэмсэн болон хөхүүл үед ямар нэмэлт бүтээгдэхүүн, витамин хэрэглэх ёстой вэ? • Арьсны арчилгаа, гэдэс язрахаас сэргийлэх • Жирэмсэн эхийн амны хөндийн ариун цэврийн дэглэм • Жирэмсэн үед болон төрсний дараа хэрхэн хөхөө арчлан, хагарахаас хэрхэн урьдчилэн сэргийлэх вэ? • Жирэмсний үед гарч болох хүндрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? • Төрөх үе, төрөлтийн явцыг тайлбарлах • Өвдөлтгүй, урагдалгүй төрөхөд нөлөөлөх дасгал хөдөлгөөн, аргачлалууд • Нярай хүүхдийн асаргаа, сувилгаа • Төрсний дараах үед эхийн асаргаа сувилгаанд хэрхэн анхаарах вэ? • Төрсний дараах биед гарах өөрчлөлт • Шавхрага гэж юу болох талаар/оёдолтой эхчүүдийн эрүүл ахуйн дэглэм • Төрсний дараах сэтгэл зүйн зөвлөгөө • 0-5 настай хүүхдийн асаргаа сувилгаа, зөв хооллолт Үзлэг, зөвлөгөө, оношилгооны хуваарь: • Даваа-Баасан гаригт 09:00-17:00, • Бямба гаригт 09:00-14:00 Ганцаарчилсан зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарь: Жирэмсний эрт болон хожуу үеийн вирус, бактер, эгэл биетний халдварыг иммунологийн аргаар оношилж байна. Гадаадад мэргэшсэн, гадаадад эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлээр ажиллаж байсан, Монголдоо энэ чиглэлээр 45 гаруй жил ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд үзлэг, оношилгоо, зөвлөгөө үйлчилгээг үзүүлж байна. Холбоо барих хаяг: • Wellbeing of Women Centre, Эмэгтэйчүүдийн кабинет, UBH төвийн 202 тоот Юби клиник эмнэлэг Утас: 9900-7819 99086430 Дээрх шинжилгээг 1-р эмнэлгийн хойно, UBH төвийн 4 давхарт UBH Нэгдсэн лабораторид хийж байна. Лавлах утас: 99086430

No comments:

Post a Comment